2025/07/18. Баасан гараг Дугаар: #3438

ОНЦЛОХ

Цэцэрлэгийн багш нарын ажлын гүйцэтгэлд үнэлгээ хийж байна

— Б.Батцэцэг   2022 оны 11 сарын 08

Засгийн газрын тогтоол, БШУ-ны сайдын тушаалын дагуу ”Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажил гүйцэтгэлийн үнэлгээ”-г улсын хэмжээнд зохион байгуулж байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх үнэлгээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит 992 цэцэрлэгийн бүлгийн болон биеийн тамир, хөгжмийн үндсэн багшийг хамруулна.

Үнэлгээг дараах шалгуураар явуулах аж. Үүнд:

  • Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн 
  • Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн
  • Цэцэрлэгийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр.

Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн мэдээллийг багш бүрээр esis.edu.mn, сургууль бүрээр stat.eec.mn, аймаг, нийслэл, дүүрэг бүрээр Bl.eec.mn цахим тайлангийн системд эрхийн зохицуулалттайгаар байршуулах аж. 

Боловсролын ерөнхий газраас гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэгийн багшид олгох мөнгөн урамшууллыг тооцон үндэсний хэмжээнд арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

ХӨВСГӨЛ: "Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор" нээлтээ хийлээ

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ.Хөвсгөл нуурыг жил бүр 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчид зорьдог бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09

МИАТ ТӨХК “ТОП-100” аж ахуйн нэгжийн 7-р байрт шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийг тодруулж, ТОП-10 Төрийн өмчит компанийг зарлалаа.Монгол Улсын Төрийн далбаа тээгч, Үндэсний агаарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 04

Санал болгох

ДЦС-3: Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг ирэх 11-р сард дуусгана

Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд “ДЦС-3” ТӨХК-ийн 50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгав

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд 30 мянган иргэн саналаа ирүүлжээ.ЗГХЭГ-ыг дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: “E-mongolia”-аар дамжуулан 30 мянга орчим иргэн Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд саналаа... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09