2025/05/18. Ням гараг Дугаар: #3377

ОНЦЛОХ

Элэг, уушгины хорт хавдрын стереотактик туяа эмчилгээг амжилттай хийж, эх орондоо нэвтрүүллээ

— Ч.Баяржаргал   2024 оны 06 сарын 21

ХСҮТ-ийнхөн тусламж үйлчилгээгээ өргөжүүлэн тэлж, дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад хэрэглэдэг шинэ дэвшилтэт техник, технологиудыг нэвтрүүлэх, нутагшуулахад ахиц гаргасаар байна.

2024 оны 6-р сарын 19-нд ХСҮТ-д “Монгол улсад биеийн стереотактик туяа эмчилгээг нэвтрүүлэх нь” үндэсний хурал болсон. Монгол улсад стереотактик туяа эмчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажил 2017 оноос эрчимжсэн бөгөөд тухайн үеийн ХСҮТ-ийн ерөнхий захирал  Ж.Чинбүрэнгийн санаачлан эхлүүлсэн хавдрын стеротактик туяа эмчилгээний дэвшилтэт технологийн төслүүд тасралтгүй, амжилттай хэрэгжсээр /2024.06.19/ ийнхүү бодит биеллээ олж байна.

Сүүлийн жилүүдэд хавдрын туяа эмчилгээ эрчимтэй хөгжиж тусламж үйлчилгээнд томоохон ахиц дэвшлүүд гарсаар байна. 2019 онд ХСҮТ-д анхны шугаман хурдасгуурт аппаратуудыг суурилуулж туяа эмчилгээний 20 жилийн хоцрогдлыг арилгаж байсан бол 2022 онд шугаман хурдасгуурт суурилсан туяа эмчилгээний дараагийн дэвшилтэт технологи болох IMRT болон VMAT   технологийг нэгэн зэрэг нэвтрүүлж, Монгол улсын туяа эмчилгээ дэлхийн түвшинтэй хөл нийлэн хөгжиж эхэлсэн билээ.

Энэ оны 3-р сард хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 3 дахь шугаман хурдасгуур болох TRUEBEAM аппаратыг суурилуулан, Brain Lab навигаци систем бүхий төхөөрөмжтэй болсноор тархи, нугасны хавдрын туяаны мэс заслыг эх орондоо хөгжүүлэх боломж бүрдсэн юм. 

Тэгвэл энэ удаад Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсон элэгний хорт хавдар болон өвчлөлийн тохиолдол эрчимтэй нэмэгдэж буй ч тавилан муу хавдруудын нэг болох уушгины хорт хавдарт стереотактик эмчилгээг хийж, эмчилгээний сонголтыг өргөжүүлж байна. 

6-р сарын 18-нд элэгний хорт хавдарт анхны стереотактик эмчилгээг хийсэн нь амжилттай боллоо. ХСҮТ-ийн туяа эмчилгээний багийнхан Нагата профессорын багтай хамтран ажиллаж байна.

Хавдраар өвдсөн иргэд нийгэм сэтгэлзүй, санхүүгийн дарамтгүйгээр эх орондоо элэг бүтэн эмчлэгдэж, эрүүл чанартай амьдардаг боломж улам бүр нэмэгдэж, сайжирсаар байна. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Статистик: Нийт сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна. Энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдаа дэмжиж эдийн засгаа бэхжүүлье” уриан дор 30 дахь жилдээ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 12

СУДАЛГАА: Даралт ихсэлт, тамхидалтаас шалтгаалсан тархины харвалтын эрсдэл өндөр хувьтай байна

"Эрдмийн чуулган-2025" 9 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал ТТАХНЭ дээр өнөөдөл болсон. Тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн  их эмч М.Гантуяа "Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын албан хаагчдын тархины... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 08

Санал болгох

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 13

6-р сарын 1-ээс сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд дугаар олгоно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 13