2025/06/15. Ням гараг Дугаар: #3405

ОНЦЛОХ

Жирэмсний хяналтын багцын нийт зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна

— Ч.Баяржаргал   2022 оны 09 сарын 23

Эрүүл мэндийн даатгалын сангаас Амбулаторийн тусламж, үйлчилгээг 100 хувь бүрэн хариуцдаг. 

Уг тусламж, үйлчилгээнд багтах Жирэмсний хяналтын багцын нийт зардалд:

  •  Жирэмсэн эмэгтэйн үзлэг, шинжилгээний товлол”-ын дагуу хийгдэх Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
  •  Сорил, оношилгоо, шинжилгээний болон холбогдох бусад зардлууд хамаарна.

Жирэмсэн эмэгтэй нь жирэмсний хяналт хийлгэх лавлагаа шатлалын нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, клиникийг сонгох үйлчлүүлэх эрхтэй.

Мөн жирэмслэлттэй холбоогүй боловч эмчийн заалтаар үзүүлсэн, жирэмсний хяналтын багцад ороогүй бусад төрлийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх юм.

“Амбулаторийн тусламж үйлчилгээ”-г 6 төрөл, 13 оношийн хамааралтай бүлэг болгож өргөтгөн багцалсан байна. Үүнд: 

Амбулаторийн тусламж, үйлчилгээний төрлөөр,

1. Амбулаторийн үзлэг /өвчний учир, эрүүл мэндэд нөлөөлж буй нөхцөл байдал/

2. Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц

3. Амбулаториор хийгдэх мэс ажилбар

4. Шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээ

5. Амбулаторийн хяналтын үзлэг /халдварт болон халдварт бус өвчин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, гэмтэл, мэс заслын дараах эмчилгээ/

6. Жирэмсний хяналтын багц /эрсдэлтэй жирэмсэн, хэвийн жирэмсэн/

Та эдгээр амбулаторийн тусламж үйлчилгээг авахын тулд ЭМД-аа төлсөн байх ба таны сонгосон эмнэлэг ЭМДЕГ-тай гэрээтэй эсэхийг шалгахад л хангалттай.  

Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 1800-1363 утсаар холбогдон авна уу. 



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хавдрын тусламж үйлчилгээг тухайн орон нутагтаа авдаг болно

Монгол Улс 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, өнгөрсөн оны статистик мэдээллээр хорт хавдрын 8169 шинэ тохиолдол, 4755 нас баралт бүртгэгдсэн ба 32029 иргэн хавдрын хяналтад байна. Дөрвөн нас... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Ерөнхий сайдаар томилвол УИХ-д суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.12/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Санал болгох

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн захирал Э.Анхбаяр өглөө. Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17  минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13