2024/05/09. Пүрэв гараг Дугаар: #3003

ЭМЧИЙН ӨРӨӨ

Эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хөхний үрэвсэлт өвчний үед хэсэг газар болон дал руу дамжиж өвддөг

— Ч.Баяржаргал   2022 оны 09 сарын 09

Хөхний өвчлөл, мэс заслын эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэлтийн  талаар УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн Хөх, улаан хоолой, булчирхайн мэс заслын эмч, АУ-Магистр М.Түвшинбаяр дараах мэдээлэл зөвлөгөөг өглөө.

Хөхний бүтэц

Хөхний үйл ажиллагааны хамгийн бага хэсгийг альвеол гэх ба энэ нь хөхүүл үед томорч сүү боловсруулдаг. Гарал үүслээрээ хөлсний булчирхайн нэг төрөл гэж үздэг. Ойролцоогоор 10-12 см диаметртэй, 15-25 хэлтэнцэрээс тогтдог бөгөөд хөх нь сүү үүсгэх үндсэн үүрэгтэй.

Хөхний хөгжил

Төрсний дараа сүүний үүсэл эрчимжиж хөх томорч зарим тохиолдолд нэг хөх нь гэхэд 3-5 кг хүрдэг. Хөхүүлэхээ болиход хөх жижгэрч өөхөн эд нь холбогч эдээр солигддог. Нас ахихын хэрээр хөхний булчирхайлаг эд нь өөхөн эдээр солигддог ялангуяа 40-өөс дээш насанд энэ нь илүүтэй эрчимждэг.

Шилжилтийн насны төгсгөлд хөхний хөгжил 90 хувьд хүрдэг бөгөөд 150-200 гр жинтэй болдог. Жирэмсний үед хөхний булчирхайн хөгжил бүрэн гүйцэд хөгжиж 800-900гр жинтэй болно. Энэ үеэс эхлэн альвеолд шүүрэл ялгарч эхийн сүү боловсрох үйл явц үргэлжилдэг.

Хөхний эмгэгүүд

Хөхний архаг өвдөлт – Биеийн юмны мөчлөгийн 2 долоо хоногоос дээш хугацаанд өдөр тутмын амьдралыг өөрчлөхүйц хөхөнд өвдөлт өгөхийг хэлнэ. Өвдөлтийг хэр хүчтэй, ямар давтамжтай, байрлал хаана байгаагаас хамаарч үзэж дүгнэлт хийдэг.

Эмч архаг өвдөлттэй гэсэн онош тавьсан бол хөхийг сойх, хөхний даруулгыг дээшээ татаж өгөх, сайн барьсан дотуур хувцас өмсөх, өөх тос багатай хоол идэх, даавар хэрэглэхийг зогсоох болон өөр эмийн эмчилгээ зэргийг хийдэг.

Хөхний үрэвсэлт өвчлөл – Маш элбэг тохиолддог. Ихэвчлэн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд түлхүү тохиолдох ба шинж тэмдгийн хувьд өвдөлт өгөх, биеийн юм ирэхийн өмнө өвдөх, хатуувтар хэсэг тэмтрэгдэж болно. Өвдөлт хэсэг газарт байхаас гадна заримдаа дал руу дамжиж өвдөх нь бий. Гурвалсан оношилгоогоор илрүүлдэг.

Хөхнөөс сүү, шингэн гарах – Олон шалтгаантайгаар үүсдэг хөхний нэг хэлбэрийн өвчин юм. Тухайлбал, үргүйдэл, олон дахин үр хөндүүлсэн, сүүжилтийг эрчимжүүлдэг дааврын ихсэлт,  өнчин тархины хавдрын үед хөхнөөс ялгадас гарах шинж тэмдэг илэрч болдог. Бодит үзлэгээр оношилдог бөгөөд эмийн эмчилгээ хийдэг. Мөн мэс засал эмчилгээний сонголт бий.

Хөхний хавдар – Хөхний хортой хавдар буюу хөхний өмөн гэдэг нь хөхний булчирхайн цоргоны хучуур эдээс гаралтай хорт хавдрыг хэлдэг. Манай улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөлийн эхний тавд байдаг бөгөөд тавилан муу, хүнд явцтай өвчин болоод байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөөг тогтмол хийх нь хөхний хорт хавдраар өвдөхгүй байхад хамгийн чухал нөлөөтэй.  Хавдрыг эд эсийн шинжилгээгээр баталгаажуулдаг.

Нөлөөлөх хүчин зүйлс нь маш их. Үүнд: Биеийн юм эрт/орой ирэх, биеийн юм эрт/орой зогсох, огт төрөөгүй эсвэл 30 наснаас хойш төрөх, цөөн/олон төрөх, хүүхдээ хөхүүлэхгүй байх эсвэл хэт удаан хөхүүлэх, олон дахин үр хөндүүлэх, илүүдэл жин, таргалалт, удамшлын буюу дайврын архаг үрэвсэл, удамшлын анемнезтэй, буруу хооллолт, хорт зуршил, жирэмслэлтээс хамгаалах эм удаан хэрэглэх г.м. Хөхний хавдар нь лимфийн булчирхай юм уу цусны эргэлтээр/яс, бөөр, уушги/ үсэрхийлдэг.

Хөхний дутуу хөгжил, хөхний хоргүй үүсгэвэр,хөхний гаж хөгжил гэх мэт өөр олон хөхний эмгэг байдаг. Хөгжингүй орнуудад хөхний хортой болон хоргүй өвчлөл 1/10 харьцаатай байдаг бол хөгжиж буй оронд хортой өвчлөл ихсэх хандлагатай байна. Эрэгтэй хүнд хөхний эмгэгүүд маш ховор тохиолддог бөгөөд даавартай холбоотойгоор хөх томрох өөрчлөлт үүсч болох ба мэс засал эмчилгээ хийдэг.

Хөхний өвчлөлийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс

Дааврын бус хүчин зүйлсд хамгийн их анхаарах хэрэгтэй. Үүнд стресс, өөх тос ихтэй хооллолт, буруу хооллолт, иодын дутагдал зэрэг шалтгаанууд голлон нөлөөлдөг.

Хөхний оношилгоо 

Хэрэв таны хөхөнд ямар нэг асуудал үүссэн бол хамгийн эхэнд эмчид хандаж бодит үзлэг хийлгэнэ. Үүний дараа хөхний эхо, маммаграфи буюу хөхний рентген зураг, хөхний эдээс эдийн шинжилгээ авах, цээжний КТГ, цээжний MRI  гэх мэт нарийн шинжилгээ хийж онош тодруулдаг.

Хөхний эхо

Цаашид үүсгэвэрийг ямар менежмент хийж эмчлэх үү, мэс засал хийх үү, ажиглах уу гэдгийг чиглүүлж өгдөг гол үзүүлэлт болдог.

Бодит үзлэг

  • Хоёр хөхний хэлбэр хэмжээ алдагдсан эсэх
  • Хөхний толгой хэсгийн хэлбэр  - Толгой дотогшоо татагдсан эсэх
  • Нөсөөт хэсгийн нөсөөжилтийн зэрэг
  • Хавдрын хэлбэр эрхтэнлүүгээ ургалтын байдал, ойролцоох эрхтэнлүүгээ ургасан байх
  • Үсэрхийлж болох орчны булчирхайнуудыг үзэх –Суганы булчирхай томорсон эсэхийг үзэх
  • Цээжний булчин болон орчны булчирхайнуудыг үзэх байдлаар оношилдог.

Маммаграфи – Хөхний рентген зураг 

Урьдчилан сэргийлэх үзлэгт насны бүлгээр нь оруулсан байдаг. Уг шинжилгээний давуу тал нь хямд, бэлтгэл шаардахгүй, ачаалал бага. Сул тал нь рентген туяаны хортой цацраг нөлөөтэй. Шинжилгээний хариуг дүрс оношилгооны эмч, нарийн мэргэжлийн эмч уншиж, цаашид ямар арга хэмжээ авах талаар үнэлгээ, дүгнэлт хийдэг.

Уг шинжилгээг өгөхдөө анхаарах болон хориглох заалт нь: Биеийн юм ирэхээс 7 хоногийн өмнө, жирэмсэн бол өгөхгүй, суга болон хөхөнд үнэртэй ус, тальк цацаагүй байх ёстой.  

Biopsy – Эд эсийн шинжилгээ 

Нэг удаагийн зүүгээр амбулаторийн нөхцөлд, эхо хяналттай хийдэг.

Хавдартай хэсгийн талбайг ариутган, лидокайн уусмалаар мэдээ алдуулж, хавдрын эсийг угтуулан авдаг.

Хавдрын  маркер 

Эмч таныг үзээд цусанд хийх шинжилгээг зөвлөсөн үед хийлгэнэ. Цусны шинжилгээгээр хавдрын мартекрийг тодорхойлдог.

Хөхний хавдрын үеийн мэс засал эмчилгээ 

Хавдрын үеийн гол эмчилгээ нь мэс засал боловч хөхний хортой хавдартай тэмцэж буй хүний хувьд далай дундах мөсөн уулын орой хэсэг гэж хэлж болно. Үүнээс гадна хими, туяа эмчилгээг цогцоор хийж байж бүрэн эдгэрэх боломжтой.

Сүүлийн үед хөхний хавдрын үед эрхтэн хадгалах мэс засал хийдэг болсон. Энэ нь тухайн хортой хавдрыг эрүүл эдийн заагаар нь аваад, нэмэлтээр тунгалгын булчирхайнуудыг түүж авдаг арга техник бөгөөд хортой хавдрын эрт үе шатанд хийгдэх боломжтой. Мөн ямар төрлийн хавдар ургасан байгаагаас хамаарч энэ төрлийн мэс заслыг санал болгодог.

Нөхөн сэргээх эмчилгээ 

Хөхний хорт хавдрын эмчилгээний дараа 5 жилийн хугацаанд хяналтад яваад ямар нэгэн үсэрхийлэл байхгүй бол бүрэн эдгэрсэн гэж үздэг. Үүний дараа гоо сайханы талаас нөхөн сэргээх мэс засал хийх буюу дахин хөхтэй болгох мэс засал, эмчилгээ хийдэг.

Урьдчилан сэргийлэлт 

Хөхөө шалгах:  Биеийн юм ирсний дараа, цэвэршилт болон эмэгтэйчүүдийн биеийн юмны аль нэг өдрийг сонгоод тогтмол шалгаж болно. /зургаар/ Усанд орж байхдаа шалгах нь илүү тохиромжтой. Шалгах үед ямар нэг зүйл тэмтрэгдэх болон өвдөж байвал нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

  • 20 наснаас эхлэн 3 жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.
  • 40 наснаас эхлэн жил бүр нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.
  • Маммограмм шинжилгээг 40-өөс дээш насныхан 1-2 жилд нэг удаа үзүүлэх хэрэгтэй.

 Хөхний хавдрын талаар дэлгэрэнгүй ярилцлага мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

О.Хэрлэн: Эндометриозтой хоёр эмэгтэй тутмын нэг нь үргүйдэлтэй байна

Эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааны 20 хувийг дангаар эзэлж буй “Эндометриоз” өвчний талаар “Юнимед Интернэйшнл” эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төв, мэс заслын тасгийн эрхлэгч, мэс засал, эмэгтэйчүүдийн эмч О.Хэрлэнтэй... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 06

Г.Баярмөнх: Эрүүний үений булчингийн гаралтай архаг өвдөлт түгээмэл тохиолдох боллоо

Эрүү, нүүрний өвчлөлийн ихэнх хувийг шүдний гаралтай үрэвсэлт өвчин эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд "эрүүний үений эмгэг" түгээмэл тохиолдох болсон талаар эмч мэргэжилтнүүд хэлж буй. Маш архаг, хурц явцтай, дахилттай хэцүү өвчин аж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 29

Санал болгох

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

Ухаалаг самбар, хяналтын камертай автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө