2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг гол шалтгаан болсоор байна

— Ч.Баяржаргал   2023 оны 01 сарын 27

2020 онд COVID-19 цар тахал тархсанаас хойш эрүүл мэнд, нийгэмд үзүүлэх хор уршиг өнөөдрийг хүртэл дэлхий даяар үргэлжилж, тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд улам бүр нэмэгдсээр байгаа юм.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд хүн амын дунд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн зонхилон тохиолдох эмгэгүүдийн тархалт их байна.  

Сэтгэцийн эрүүл мэндийн тархалтын талаарх ДЭМБ-ын тоон мэдээлэл: 

  • Таван хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт өртдөг.
  • Сэтгэл гутрах эмгэг нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан болсоор байна.
  • Насанд хүрэгчдийн 5 хувь нь сэтгэл гутралаар шаналж байна.
  • Нас баралтын 100 тохиолдол тутмын нэг нь амиа хорлолт.
  • Шизофрени зэрэг хүнд хэлбэрийн сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нийт хүн амтай харьцуулахад 10-20 жилийн өмнө нас барж байна.
  • Дэлхий дахинаа 10-19 насны 7 хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байна. Эдгээр насны бүлгийн нийт өвчлөлийн дунд сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүд 13 хувийг эзэлж байна.
  • Өсвөр насныхны өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж буй гол шалтгаануудын нэг нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт болон зан үйлийн эмгэг.
  • 15-29 насныхны нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт амиа хорлолт орж байна.

Танд болон таны ойр дотны хүнд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал үүссэн бол харъяа аймгийн болон дүүргийн сэтгэцийн эмчид хандан зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн 1800-2000 утсанд холбогдож, мэргэжлийн сэтгэцийн эмчээс зөвлөгөө, мэдээлэл авч цаашид ямар арга хэмжээ авах талаар чиглэл, зөв мэдээлэлтэй болоорой. 


Хүн амын дунд түгээмэл тохиолдож буй сэтгэцийн эмгэгүүдийн шалтгаан, шинж тэмдэг, хэрхэн даван туулах, ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоосууд: 

Сэтгэл гутралын талаар ярилцсан дугаарыг ЭНД ДАРЖ уншина уу. 

Сэтгэл түгших эмгэгийн талаар ярилцсан дугаарыг ЭНД ДАРЖ уншина уу. 

Амиа хорлолтын талаар ярилцсан дугааруудыг ЭНД ДАРЖ уншина уу. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө